Friday, April 25, 2014

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машин

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машиныг www.thesupercars. org сайт онцолжээ. Авто машин сонирхогчид дэлхийн хамгийн ховор, хамгийн онцгой хэмээн үзэж, үнэ хайрлалгүй өөрийн болгосон машинуудтай танилцана уу.
1930 ОНЫ BENTLEY  SPEED SIX-5.1 сая ам.доллар  Энэхүү жагсаалтын аравдугаарт 1930 оны Bentley  Speed Six бичигджээ. 1920-иод онд Bentley Ли Манс  урал даанд маш амжилттай уралдаж байсан бөгөөд ан хны  түрүүгээ 1924 онд авсан юм. Үүнээс хойш 1927-1930  онд тасралтгүй түрүүлсэн билээ. Уг уралдаанд 1930 онд  тү рүүлсэн Speed Six-ийг 2004 онд болсон Ли Манс Классик  сонгодог загварын спорт машины цугларалтын үеэр  5.1 сая ам.доллараар зарсан аж.
1953 ОНЫ FERRARI 340/375 M BERLINETTA  COMPETIZIONE-5.8 сая ам.доллар  1953 онд болсон Ли Манс 24 цагийн уралдаанд  тү рүүл сэн Ferrari 340/375 M Berlinetta Competizione  Ита лийн Маранилло хот дахь Фирарригийн үйлдвэрт  болдог тус гай дуудлага худалдааны үеэр ийм үнэд  хүрсэн юм.  
1962 ОНЫ FERRARI 250 GTO-6.2  сая ам.долларХамгийн цөөхөн тоогоор үйлдвэрлэсэн  машинуудын нэг. Ердөө 36 ширхгийг үйлдвэрлэсэн  бөгөөд эднээс маш цөөхөн нь өдгөө хүртэл тэсэж  үлджээ. Энэхүү машиныг 1991 онд Лас Вегаст заржээ.  Энэ бол GTO-г худалдсан хамгийн сүүлчийн мэдээлэл  бөгөөд 1991 оноос хойш Ferrari 250 GTO-г зарсан  талаарх мэдээлэл дахин сонсогдоогүй. Хэрэв энэ  машиныг одоо дуудлага худалдаагаар зарвал 20 сая  хол давсан үнэ өгөхөд ч бэлэн байгаагаа авто машин  сонирхогчид илэрхийлдэг.  
1931 ОНЫ BUGATTI ROYALE BERLINE DE  VOYAGER-6.5 сая ам.доллар  1986 оны нэгэн үдэш Ренод болсон сонгодог  загварын Bugatti машины дуудлага худалдаагаар авто  машин цуглуулагч Билл Харрах Bugatti Royale Berline  de Voyager-ийг 6.5 сая ам.долларын үнэд хүргэж заржээ.  Энэ машин түүний гараашт байдаг 1400 орчим машины  сор болсон төмөр хүлгүүдийн нэг байсан юм.
  ROLLS-ROYCE 10HP TWO-SEATER-7.25  сая ам.доллар  2007 онд Лондонд зарсан энэ машиныг 1905 оноос  өмнө үйлдвэрлэжээ. Rolls Royce-ийн хамгийн үнэтэй  зарсан загвар нь энэ юм.  
1937 ОНЫ MERCEDES-BENZ 540K SPECIAL  ROADSTER-8.2 сая ам.доллар  SSK зарагдснаас гурван жилийн дараа F1-ийн  босс Бэрние Эклестоны зохион байгуулсан дуудлага  худалдаанд 1937 оны 540K Special 8.2 сая ам.долларын  үнэ хүрч, Мерседес Бензийн шинэ дээд амжилтыг  тогтоов. 540K Special нь SSK-аас даруй 800.000  ам.долларын илүү зарагдсан юм.
1929 ОНЫ MERCEDES-BENZ 38/250 SSK-7.4  сая ам.доллар1929 оны Mercedes-Benz 38/250 SSK-г 33-хан ширхэг  үйлдвэрлэжээ. Энэхүү SSK 2004 онд АНУ-д 7.4 сая  ам.доллараар зарагдсан бөгөөд энэ нь тухайн үедээ  Мерседесийн хамгийн үнэтэй зарсан машин гэгдэж  байв.  
1962 ОНЫ FERRARI 330 TRI/LM TESTA ROSSA-  9.2 сая ам.долларӨөр нэг сонгодог загварын Ferrari-г Мараниллогийн  2007 оны дуудлага худалдааны үеэр 9.2 сая ам.доллараар  зарав. Энэ машиныг 1962 оны Ли Манс 24 цагийн  уралдаанд Фил Хил, Оливер Глиндибен нар жолоодож  байжээ.  
1931 ОНЫ BUGATTI ROYALE KELLNER  COUPE-9.7 сая ам.доллар  Бүх цаг үеийн хамгийн үнэтэй машины жагсаалтад  аман хүзүүдсэн 1931 оны Bugatti Royale Kellner  Coupe-ыг ердөө зургаахан ширхэг үйлдвэрлэсэн юм. Энэ  машиныг 1987 онд Лондоны Рояал Алберт Холлд болсон  дуудлага худалдаагаар заржээ. Эл гайхамшигт төмөр  хүлэг өнөөдөр хоёр дахин илүү үнэ хүрнэ гэж авто  машин сонирхогчид үздэг.
1961 ОНЫ FERRARI 250 GT SWB CALIFORNIA  SPYDER-10.9 сая ам.долларБүх цаг үеийн хамгийн үнэтэй машины жагсаалтыг  тэргүүлсэн 1961 оны Ferrari 250 GT SWB California  Spyder бол авто машин сонирхогчдын анхаарлыг татдаг  хамгийн гоёмсог машинуудын нэг. Үйлдвэрээс 36-хан  ширхэг гарсан эл төгс төгөлдөр төмөр хүлгийг 2008  онд болсон дуудлага худалдаагаар Оскарын шагналт жүжигчин Жеймс Кобурн өөрийн болгожээ.