Thursday, May 22, 2014

VW автомашины дэлхийн хамгийн том компани боллоо

Их Британийн “Guardian”-д мэдээлснээр “Volkswagen” компани дэлхийн автомашины зах зээлд хамгийн том нь гэх цолыг “Toyota” компаниас булааж авсан байна. Германы компанид Засгийн газрын дэмжлэг ихээхэн тус болсон билээ. Энэ оны байдлаар тус компани нийт 4,4 сая нэгж төмөр хөлөг үйлдвэрлэсэн нь Японы “Toyota”-гаас даруй 400 мянгаар илүү байгаа гэнэ. Гэхдээ “VW” нь оны эхэнд дампуурлын ирмэг дээр байсан “Porsche” компанийг худалдан авсан билээ. Тиймээс энэ жилийн үйлдвэрлэл нь хоёр компанийг нэгтгэсэн тоо хэмжээ аж. Харин “Toyota”-гийн хувьд оны эхэнд үйлдвэрлэлээ тал хувиар бууруулж, тэр бүү хэл хоёрдугаар сард бүх үйлдвэрээ хаасан нь үйлдвэрлэсэн автомашины тоонд сөргөөр нөлөөлсөн байна. “VW” зөвхөн “Toyota”-г төдийгүй АНУ-ын автомашины хамгийн том компани болох “General Motors”-ыг ардаа орхив. Гурван жилийн өмнө дэлхийд тэргүүлж байсан “GM” өдгөө гуравт жагсаж байгаа юм.Шинэ эрэмбэ удаан үргэлжлэхгүй байх магадлал өндөр байна. “Guardian”-д бичсэнээр “Toyota” нь жилд 10 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай, 2009 онд нийт долоон саяыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: http://automedee.blogspot.com/

Toyota Prius машины тухай


    Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэх мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна “эрлийз” машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амьжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гаражинд автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

HYBRID машины тухай? 
Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.

PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу?
Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.

PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ? Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 бензинээр ажиллана.

 PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ?
Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй.

Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ?

Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормальдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг.

Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri¬us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.

Механик кроптой PRIUS бий юу?
Мэдээж механик кроптой бол бензин илүү хэмнэх нь ойлгомжтой. Харамсалтай нь Prius-ийн загваруудад механик кроп байхгүй. Тэр байтугай арааны алхамт систем ч байхгүй. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шиг 1-р араа, 2-р араа байхгүй гэсэн үг. Түүнд ганцхан араа бий. Харин түүнийхээ эргэлтийг цахилгаан мотор зохицуулдаг. Гэвч жолоодох үед бидний унаж дадсан автомат кроптой машинаас юугаараа ч ялгагдаггүй байна.

Бензин дуусчихвал PRIUS явж чадах уу?

Үгүй. Ямар ч тохиолдолд бензин байх шаардлагатай. Гэхдээ шатахууны саванд бензин байхад Prius маань бензин хэрэглэхгүйгээр явж чадах боловч Prius маань эрлийз тэрэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бензин заавал байх ёстой юм.

PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?

Prius бол Toyota фирмийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр нь их царай муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр нь осолд ороход хамгийн аюул багатай загваруудын нэг юм. Бөгтөрдүү загвартай шүү дээ.

Осолд орох үед цахилгаан мотор болоод батарей нь зорчигчдыг тогонд цохиулах аюултай байдаг учир батарейг сайтар тусгаарлаж өгсөн байна. Танд гэж хэлэхэд Toyota Prius II хэмээх 2000-2003 онд гарсан загвар нь NCAP (New Car Assessment Program) буюу шинэ машинд олгодог үнэлгээнээс 4 од авсан нь тун өндөр үзүүлэлт юм. Тэгвэл саяхан гарсан Prius III цоо шинэ загвар нь 5 од авсан нь хичнээн их дээшилж, урагшилж байгааг харуулж байна. 5 од бол хамгийн өндөр оноо шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг л төгс машин болсон гэсэн үг.

PRIUS-ийн арчилгаа үйлчилгээг хэн хийх вэ? Цахилгаан мотор болоод батарейнаас бусад механикийн бүхий л эд ангиуд нь жирийн машинтай яг адилхан засвар үйлчилгээ шаардана. Иймээс үүнийг дурын засварын газар хийж болно. Харин батарейны хэсэг нь элдэв засвар үйлчилгээ шаардахгүй. Яг л та бидний гар утасны батарей засвар үйлчилгээ хийлгэдэггүйтэй адил юм даа. Бас цахилгаан моторт ямар ч үйлчилгээ хэрэггүй. Яг л бидний хэрэглэдэг угаалгын машины цахилгаан мотор арчилгаа шаарддаггүйтэй адил юм.

PRIUS хэдэн жил болох вэ?
Toyota фирмийн машинууд ерөнхийдөө хамгийн эдэлгээ сайтай, бөх бат байдаг. Монголд орж ирсэн Prius-үүд буруу арчилж батерейнд нь асуудал үүсгэхгүй бол бусдаараа бусад Toyota-н машинуудтай ижил.

RIUS-ийн батарей хэр удаан ажиллах вэ. Түүнийг солиход хэр үнэтэй вэ? 
Мэдээж Prius нь батарейгүйгээр явах аргагүй болох тул энэ бол анхаарал хандуулах ёстой асуудал юм. Ер нь бол Prius нь Toyota-ийн анхны олон нийтэд зориулан үйлдвэрлэсэн эрлийз тэрэг гэхэд тун чанартай гэдэгт итгэж болно. Түүний батарей ч гэсэн сайн ажилладаг. Toyota-ийн лабораторийн үзүүлэлтээр бол Prius-ийн батарей нь 290,000 км замд хэвийн ажиллах нормтой юм байна.

Гэхдээ аливаа автомашины хэр удаан ажиллах нь жолоочоос ихээхэн хамааралтай. Түүнчлэн дэлхий даяар Prius II ба III загварууд 500,000 хувь зарагдсан гэхэд батарейтай холбоотой гомдол огт ирээгүй юм байна. Гэхдээ батарей эвдэрвэл та нилээд хүнд байдалд орно. Батарей бол маш үнэтэй эд анги юм. Prius II ба Prius III загварын батарейг солиход 4000 гаруй доллар зарцуулж байгаа бол Монголд элбэг байдаг Prius I нь дутахгүй үнэтэй ажээ. Гэхдээ энэ үнэ жил бүр хямдарч байгаа. 3-хан жилийн өмнө батарейг бүр 7000 доллараар сольж байсан. Яваандаа 2000 хүртэл буурах байх гэсэн тооцоо байдаг.

PRIUS-ээр юм чирж болох уу?
Prius-ээр юм чирэх нь тун тохиромжгүй юм. Яагаад гэвэл түүний моторын бүтэц нь эдийн засгийн хэмнэлт гаргах явдал юм. Иймээс тэр илүү хүч гаргахдаа тааруу. Prius-ийг үйлдвэрлэсэн мэргэжилтэн хэлэхдээ “Prius-ээр юм чирэх хэрэггүй” гэж шуудхан хэлж байна. Гэхдээ гадаадад жижигхэн чиргүүл чирчихсэн явж байх тохиолдол хэд хэд гарсан гэсэн. Хэрвээ хүнд юм чирвэл цахилгаан болоод уламжлалт мотороо эвдэх аюултайг санагтун.

Арын суудлыг эвхэж болох уу?
Болно. Арын суудлыг 60/40 харьцаагаар бүтээсэн тул эвхэх үед арын хэсэгт чөлөөтэй зай гардаг.

PRIUS-ийг холбож асааж болох уу?Болно. Танд 12 вольтын цахилгаан байхад л болно. Түүнийгээ Prius-ийнхээ jumper кабельд холбоод л түлхүүрээ дарахад болно.

LEVs, ULEVs, SULEVs, AT-PZEVs гэсэн хэллэгүүдийн учир? 
LEV гэдэг бол Low Emission Vehicle гэсэн үгүүдийн товчлол юм. Монголчилбол Хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл гэж болно. Энэ нь Калифорни мужийн Агаарын Нөөцийг Удирдах Газраас гаргасан стандарт юм. Тэгвэл ULEV гэдэг нь Ultra-Low Emission Vehicle буюу Маш бага хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгсэл юм. Энэ нь LEV-ийг бодвол илүү нарийн хэмжүүрээр тээврийн хэрэгслийг шалгаж үнэлгээ өгдөг. Харин SULEV бол Super Ultra буюу Супер бага гэсэн утгатай.

Тэгвэл AT-PZEV бол Advanced Technology Partial Zero Emission Veihcle гэсэн утгатай бөгөөд монголчилбол Сайжруулсан Технологи Ашиглаж бараг л Тэг Хорт Утаа ялгаруулдаг гэсэн үг. Сүүлийн ангилалд орсон автомашин их ховор бөгөөд Toyota Prius III-ийг энэ ангилалд оруулсан байна. Харин Prius II нь SULEV-д ордог байсан тул III загвар нь нэг шат ахиж байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй болсон гэж ойлгож болно.

TOYOTA болон HONDA-ийн эрлийзүүдийн ялгааг хэлж өгнө үү?
Honda ч гэсэн эрлийз тэрэг үйлдвэрлэлтээр нилээд их ажил хийж байгаа. Тэгвэл Toyota нь тухайн явалтдаа дотоод шаталтат болон цахилгаан мотороо аль алийг хэрэглэх бөгөөд хэрхэн зохицуулж явахаа өөрөө шийддэг. Хамгийн тохиромжтой хувилбараа өөрөө сонгодог гэсэн үг. Жолооч хүн жирийн л машин жолоодож байгаа юм шиг явахад л болно. Тэгвэл Honda нь үргэлж дотоод шаталтат хөдөлгүүрээ ашиглах бөгөөд илүү их хүч шаардагдсан үед цахилгаан мотор ажиллагаанд орж тусалдаг байна.

http://minetech.blog.gogo.mn

2014 оны шинэ загварын HYUNDAI STAREX H-1




                      1997 оноос хойш тасралтгүй үйлдвэрлэгдэж байгаа уг машин нь хөгжлийнхөө 2 дахь үеийг дамжиж байна. Хүйтэн нөхцөл зориулагдсан 12 хүний суудалтай машин юм.
STAREX H-1-ийн давуу талууд :
·        
       Туулах чадвар сайтай
·         Тэнхлэг нь газраас 230мм өндөр
·         Шарвалтын эсрэг хөдөлгүүртэй
·         Ямар ч нөхцөлд бүрэн асдаг,  хөдөлгүүрийн асалт сайтай
·         Тогтворжуулалтын системтэй
·         Салоны зай уужим
·         Маневар сайтай хамгийн бага эргэлтийн түвшин 5.5
·         Халуун хүйтнээр үлээх системтэй
·         Тохилог
Аюулгүй байдлын хувьд :
·         Ослын  үеийн аюулгүйн дэртэй
·         Цонх хагарч орж ирэхээс хамгаалсан car air bag

Уг машины суудлын зохион байгуулалтыг өөрөө сонгоод захиалах боломжтойгоос гадна Монгол Хьюндай Автомотив ХХК нь 3 жил 100.000 км явах баталгаа болон амортизаторын баталгаа өгч байна.

 

Toyota ist машины тухай






                    Хөдөлгүүрийн хувьд  1.3 ба 1.5 литрийн хөдөлгүүртэй бөгөөд NZ серийн хөдөлгүүрүүд юм.  Кроп нь бүгд 4 шатлалтай автомат бөгөөд CVT тавигдаагүй юм. Урд тэнхлэг хойд тэнхлэгийн бүтэц Vitz-тэй адил бүтэцтэй. Тoyota-гийн бусад жижиг загварууд ямар билээ тийм л байдаг. 4 дугуйгаар мааждаг загвар бий боловч урдуураа мааждаг нь элбэг. Хойд тэнхлэг нь хагас хамааралтай, тусдаа пүрш амортизатор. Өндөрлөх боломжтой, гэхдээ тэгэх хэрэггүй гэж хэлэх байна. Урд тэнхлэг страт бүтэцтэй болохоор дуу орох нь бага ба орсонч солих зүйл бага юм. Мэдээж шатахуун зарцуулалт багадаа орно. Дунджаар 7 литр. Түүнээс их идүүлэх үү бага идүүлэх үү гэдэг нь таны чадвараас шалтгаална
Гадна дизайны хувьд жижиг машинд байхааргүй тансаг болсон гэхэд болно. Урд их гэрлийн хэлбэр, шулуун тууш том урд нүүр нь хоорондоо маш зохицсон учир тийм ч хямд мэт харагдахгүй. Хажуу талаасаа ч гэсэн хэт бөмбөгөр биш хэт дөрвөлжин биш яг л таарсан классик стиль. Харин эгц хойноосоо бол трапец маягийн, палааж шиг ч гэж хэлж болмоор юм. Гэхдээ тийм ч муу биш шүү. Ихэнх нь хайлшин ободгүй байдаг ба өөрт нь зохисон колпактай бөгөөд хайлшин обод тавихдаа үзэмжийг нь сайн бодохгүй бол таны машиныг колпактай байснаас нь доор харагдуулж мэдэх юм.


Дараагийн шинэ загвартаа эргээд рулийн урдаа хянах дэлгэц нь байрлах болсон. Хурд хэмжигчийг ганцааранг нь тодруулж цагаан болгосон нь холоос сондгойроод долир мэт харгадуулна. Усны температур заагч байхгүй ба цэнхэр улаан гэрлээр хүйтэн, хэт халсан гэдгийг мэдэх боломжтой. Паарны удирдлага нь том 3 дугуй эргүүлдэг хэлбэрийнх бөгөөд хэрэглэхэд ойлгомжтой. Хөгжмийг дээр хэсэгт суурилуулсан нь гарт ойр болжээ. 

Mercedes Benz G-Class автомашины үүсэл, хөгжил, өнөөгийн загварууд

Анх Gelandewagen (герман хэлнээс – “бартаат замын машин”) 1979 онд цэргийн зориулалттайгаар үйлдвэрлэгдэж гарсан боловч тэр үеийн ХБНГУ-н засгийн газар, эдийн засгийн байдлаас шалтгаалж саналыг түтгэлзүүлэн, үйлдвэрлэгчийн хүлээж байсан үнэлэмжийг цэргийнхнээс төдийлөн хүртэйгүй байна.
Тэр үед G Сlass-г өд(5500куб.см, 388 морьны хүч), нэг дизель (3000куб.см, 210 морьны хүч) хөдөлгүүрүүдтэй үйлдвэрлэгдэж байгаа юм байна. Харин хамгийн хүчтэй загварууд болох G 63 AMG, G 65 AMG загварууд зөвхөн бензин (5500куб.см, 544 морьны хүч; 6000куб.см, 612 морьны хүч)хөдөлгүүрүүдээр ажилладаг байна.  Ердийн G class-д G-TRONIC PLUS хэмээх 7 шатлалтай автомат, харин  AMG загваруудад  AMG SPEEDSHIFT PLUS 7G-TRONIC хэмээх тусгай загварын 7 шатлалт автомат хурдны хайрцгуудаар тоноглогддог байна.Жилээс жилд Mercedes Benz G Class өөрийн өвөрмөц “дөрвөлжин” төрхөө хадгалан үлдэж , техник технологийн тал дээр улам хөгжин урагшилсаар байна.
Mercedes Benz G 300 CDI – 3000 куб.см эзлэхүүнтэй V6 дизель хөдөлгүүр, 210 морины хүчтэй
Mercedes Benz G 500 – 5500 куб.см эзлэхүүнтэй V8 бензин хөдөлгүүр, 388 морины хүчтэй
Mercedes Benz G 63 AMG – 5500 куб.см эзлэхүүнтэй V8 бензин хөдөлгүүр, 544 морины хүчтэй
Mercedes Benz G65 AMG – 6000 куб.см эзлэхүүнтэй V12 бензин хөдөлгүүр, 612 морины хүчтэй.

Супер цахилгаан авто машин “BMW i8”

Германы авто машин үйлдвэрлэгч “BMW” компаниас эдийн засагт хэмнэлттэй орчин цагийн шилдэг төмөр хүлэг болох “BMW i8” загварын машинаа танилцууллаа.

“The Frankfurt Motor Show” (2013) арга хэмжээний үеэр танилцуулагдсан энэхүү загвар нь 100 км = 2.5 л түлш зарцуулах боломжтойгоороо онцлогтой юм.

Цахилгаан (Hybrid) авто машины төрөлдөө хамгийн хурдан бас хамгийн ашигтай гэгдээд байгаа “BMW i8” нь 100 км/ц хурдыг 4.4 секундэд авах бөгөөд зайгаараа 121 км/ц хүртэл хурдлах боломжтой юм байна.
АНУ, Их Британи ба Герман, Франц зэрэг 50 орчим оронд худалдаалахаар төлөвлөсөн эл загвар нь $135.925 ам.доллараас эхэлж үнэлэгдэх ба 2014 онд худалдаанд гарах ажээ.

Суудлын тэрэг

Bugatti Veyron Super Sport
2.400.000 доллараар тэргүүлж байна. Энэ оны хамгийн үнэтэй машинаар дэлхийн төмөр хүлгийн хаан Бугатти байр сууриа алдаагүй хэвээр байгааг харж байгаа байх. Энэ машин нь 1200 морины хүчтэй, W16 хөдөлгүүртэй, 16 цилиндртэй, 2.5 секундэд 96 км/цаг хүртэл хурд авах чадвартай ба дээд хурд нь 427 км/цаг. Дээд зэрэглэлийнхний хүрээнд зориулан гаргадаг "Волькесваген"-ий охин компани болох Францын энэ фирм 2011 онд "Bugatti Veyron Super Sport" загвараасаа 30 ширхгийг үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна