Sunday, May 11, 2014

Хамгийн үнэтэй спорт загварын машин Ferrari 250



Хамгийн үнэтэй спорт загварын машин Ferrari 250 GTO

Дэлхий дээрх хамгийн тансаг ангилалын машинд Ferrari-н загварууд зүй ёсоор ордог. Үүнийгээ дагаад ч үнэ нь тэнгэрт хаддаг билээ. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар Ferrari 250 GTO хамгийн үнэд хүрсэн “Car”-аар тодроод байна. 6 сарын өмнө буюу 2012 оны 6-р сард 1962 оны ногоон өнгийн Ferrari 250 GTO-г Телеком компанийн тэрбумтан Крэйг МакКо 35 сая доллараар худалдан авсан байна. Харин түүний дүү Брюсе нь 400 орчим машины цуглуулгатай бөгөөд тэрээр сүүлийн жилүүдэд гоёмсог загварын машинуудад 100сая давсан мөнгө зараад байгаа юм. 
Харин өдгөө улаан өнгийн Ferrari 250 GTO-г Америкийн худалдаачид 41сая-аар зарахаар олон нийтэд зарлалаа. Уг машин нь V-12 цилиндртэй, 170 миль буюу 220км/цаг хүртэл хурдалах хүчин чадалтай юм. Мэргэжилтнүүд уг машиныг худалдан авах хүн удахгүй тодорно гэж үзэж байна.

0 comments:

Post a Comment