Sunday, May 11, 2014

Хуучин машин худалдан авахад анхаарах зүйлс

   Хуучин машин худалдаж авах нь шинэ машин авахаас төвөгтэй байдаг. Хэдийгээр машины одометрийн заалтыг хараад дүгнэж болох боловч үүнээс гадна маш олон хүчин зүйлийг шалгах хэрэгтэй.
Ихэнх асуудлыг туршлагатай механикч худалдан авахын өмнөх оношлогоогоор тогтоох боловч хэрвээ таны найз л биш бол цаг зав, зардал мөнгө шаардагддаг. Зарим томоохон проблемийг олж тогтооход тус болох хэдэн зүйлийг дурдахад:.
Машины жинхэнэ явсан заалтыг яаж мэдэх вэ
image
Хуучин машин худалдан авахад санаа зовоосон нэг том асуудал бол одометрийг ухраасан эсэхийг тогтоох. Машин бодит явснаас нь хэд дахин бага заалттай болгож одометрийг ухраадаг.  Дижитал одометрүүд км ухраах эрсдлийг бууруулдаг, гэвч энэ нь хангалттай үнэн байх боломжгүй. Хэдийгээр заалтыг ухраасан ч жинхэнэ км –ийн заалтыг бүртгэдэг Carfax болон CarProof зэрэг үйлчилгээ байдаг. Цаасны ул мөр энэ тохиолдолд ихийг хэлдэг ийм учраас хүмүүсийг баригдахаас айх айдас нь шударга байхад нөлөөлдөг. Carfax эсвэл үйлчилгээний дэвтрийг нь авснаар үйлчилгээ хийлгэж байсан тэмдэглэлүүдийг нь харах боломжтой. Хэрвээ хуучин машин авахад тань бүх үйлчилгээний түүх болон эзэмшигчдийн жагсаалтыг хамт дагалдуулсан бол маш том бонус гэсэн үг. Ингэснээр тосыг цаг тухайд нь сольж байсан эсэх, ямар төрлийн тос хэрэглэдэг зэргийг үйлчилгээний түүхээс нь харж болно. Тогтмол, таарах үйлчилгээг нь хийлгэж байсан машин илүү эдэлгээ удаантай байдаг. Иймд үйлчилгээг хийлгүй орхигдуулсан үе байгаа эсэх хэзээ тос маслоо солиулсаныг харж шалгах хэрэгтэй.
Гадна байдал - Сэв, өнгө алдах
image
Хуучин машин худалдан авахад шалгах бас нэг чухал зүйл нь сэв зэврэлт. Зарим худалдагч нар машины сэвийг дарахыг хичээдэг, муухан ажилбарууд амархан ялгарч харагддаг. Ерөнхийдөө яаруу сандруу хийсэн будгийн ажил ялгарч харагддаг бөгөөд амархан мэдэгддэг. Гадна тал нь үйлдвэрээс гарснаарай харагдаж байна уу хувиргалт өөрчлөлт хийсэн эсэхийг ажиглавал зохилтой. Мөн шалгаж мэдэхэд нилээд ярвигтай хэсэг бол амаржин. Элэгдсэн амаржин урьдчилсан үзлэг шалгалт хийхгүйгээр хараад хэлэхэд хэцүү. Хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол жолоодож үзээд гарах дуу чимээг сонсох юм.
Мотор асуудалтай эсэхийг шалгах
image
Компресс тест – машины хөдөлгүүр ямар нэг асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг тодорхойлж, юу болохгүй байгааг тогтооход тусладаг. Хэрвээ тохирох багаж хэрэгсэл байхгүй бол юу ч хийж чадахгүй. Очлуурын байранд даралтын хэмжүүрийг тавьж, 5 хүртэл хаазлаад өөрчлөлтийг ажиглана. Механикч хэмжүүрийн заалтыг тэмдэглэж дараагийн цилиндрт шилжүүлнэ. “ Цилиндрүүдийн хоорондын тогтвортой байдлыг харгалзах ёстой” Цилиндрүүдийн хоорондын даралтын хэмжилт нь 25 PSI – аас илүү хэлбэлзэхгүй байх ёстой. Нэг бүр нь 15 PSI – ийн дотор байвал зохимжтой. Мотор даралт багатай байх нь оч авалцаж, хөдөлгүүр дотор тэсрэлт явагдахгүй байх шалтгаан болдог үүнийг шалгаж жолоодож үзэхдээ ч мэдэж болно. Бага даралттай байх нь гадагшлуулах хавхлага /клапан/ муудсан, гавлын жийрэг сэтэрснийх, эсвэл моторын бүрэн үзлэг хийгдэх шаардлагатай гэдгийг илэрхийлдэг.
Тос масло
image
Хуучин машин авахад анхаарах бас нэг чухал зүйл бол тос масло юм. “Шингэн тостой, удаан хугацаанд тос маслоо солиогүй явснаас хар нүүрс үүсч, дутуу шаталт үүсч, тосны кольц нь зуурдаг. Ихэнх худалдагчид зарах үедээ тосны түвшингээ шалгах тухай огтхон ч боддоггүй. Хичнээн ч машин худалдахын өмнө шалгалтанд ордог нь тодорхойгүй, зөвхөн тос байна уу үгүй юу гэдгийг шалгаж л масло-н хэмжүүрийг татаж үздэг. Механик хроптой машины авалцуулах холбоог шалгах хэрэгтэй. Элэгдэж муудсан авалцуулах холбоог солиход хөлс хүч, сэлбэг хэрэгсэл зэргээс эхлээд нилээд өндөр өртөгтэй. Машинаас хол хөндий хэн ч үүнийг шалгаж жолоодож үзэхдээ л тодорхойлж чадна. Авалцуулах холбооны диск их элэгдэж зурагдсан бол авалцуулах холбооны ажиллагаанд анхаарахад илүүдэхгүйг илэрхийлдэг.

Дотоод элэгдэл
image
Машины дотор тал машины насжилтын талаар ихийг өгүүлдэг. Суудлуудын элэгдэл одометрийг ухраасан эсэх, машины эдэлгээний талаар бодит байдлыг хэлж өгч чадна.  Анхаарвал зохилтой бусад зүйлсийг хуучин машин худалдан авахад зориулсан гарын авлагад дэлгэрэнгүй тусгасан. Тоормосны диск дээрх зэврэлтийг харах хэрэгтэй. Худалдаалж байгаа машины тоормосны дискууд нь зэвэрсэн байж болзошгүй гэхдээ үүнийг шалгахыг ихэнхдээ орхигдуулдаг боловч цаашид худалдан авагч таньд хяхтнах, тарчигнах, шуугих, болон удалгүй шинэ тоормосны диск худалдан авах гэсэн асуудлуудыг шийдэх шаардлага тулгардаг. Заримдаа худалдагчид машины дутагдалтай талыг нуухын тулд цоо шинэ тоормосны наклад, диск авч тавьсан байдаг. Гэхдээ хямдхан эд анги хялбархан дуу орж, элэгддэг.
Дугуйг шалгах
image
Мөн машиныхаа дугуйг шалгах хэрэгтэй. 6 жилээс дээш хэрэглэсэн дугуйг солих шаардлагатай, мөн дугуйны талуудад хагаралт ан цав гарсан эсэхийг ажиглах хэрэгтэй.
Дугуйн тэгш хэмтэй элэгдсэн эсэхийг ажиглах хэрэгтэй. Хэдийгээр машин худалдан авахад нөлөөлөх хангалттай том шалтгаан биш  хэдий ч ерөнхийд нь дугуй хагарч нөхөж, засварласан зэргийг ажиглах хэрэгтэй. Том хадаасны нүх нь нилээд том суурь үлдээдэг, ингэснээр дугуйнд хаван үүсдэг.
Утаа ялгаруулах
image

Эцэст нь хуучин машин авахдаа асаагаад яндангаас гарах утааг ажиглах ёстой. Хөх утаа нь мотор асуудалтай буюу хэт их тос шатааж байгааг илэрхийлдэг.  Хар утаа нь түлшний систем доголдолтой буюу хэт их дутуу шатсан түлш ялгаруулж байгааг илэрхийлдэг. Цагаан утаа нь анти прийзийн шаталтын улмаас ялгардаг бөгөөд гавлын жийрэг алдаж байгааг илэрхийлнэ. Хуучин машин худалдан авахад нилээд стрестдэг бөгөөд маш олон таамаглагшгүй хүчин зүйлстэй тулгардаг. Авах гэж байгаа машин чинь хэдий үзэмж сайтай сайхан харагдаж байлаа ч явсан км-ийн заалт нь өндөр байгаа нь таныг мухардалд оруулж байгаа бол эхлээд өөрөө нэг гүйлгэж хараад шалгаад үзээрэй
.

0 comments:

Post a Comment