Sunday, May 11, 2014

2012 оны гэр бүлийн шилдэг авто машинууд

2013 Ford Fusion

Цоо шинэ Fusion нь Aston Martin-ыг санагдуулам час хийсэн дизайнаараа энэхүү жагсаалтад багтаж байна. Гурван ширхэг дөрвөн цилиндртэй хөдөлгүүр, 47 mpg хайбридтай энэхүү машин нь 100 миль-д нэг галлон буюу 3,78 литр шатахуун зарцуулдаг. Үнэ нь 22,495 доллараас – 32,995 долларын хооронд байх юм.
Шинэ Fusion нь luxury зэрэглэлийн төмөр хүлэг шиг технологитой юм байна. Жишээлбэл суудлын автомат тохируулга, түлш хэмнэдэг start-stop системээр тоноглогдсон.



2013 Honda Accord
9 дэхь үеийн Accord нь загварын хувьд сайжирч, хайбрид залгуурын холболттой болон хэвшмэл хайбридтай, 4 болон 6 цилиндртэй хөдөлгүүртэй ажээ. Түүнчлэн машины гадна талд байруулсан олон камерууд нь удирдах самбар дахь дэлгэц асаалттай үед таны нүдэнд үл үзэгдэх хэсгүүдийн талаар дуут болон дүрст дохиог өгдөг. Үнийн хувьд $21,680 - $33,430 хооронд ажээ.

Шинэ Аккорд-ын дотоод засал нь мөн л тохилог. HondaLink–ийн систем нь Bluetooth, гарны оролцоогүй утсаар ярих боломж, гар ашиглахгүйгээр тект мессэж явуулах боломж төдийгүй Pandora radio, Aha болон бусад үйлчилгээнд дуу таньж холбогдох боломжийг олгодог.



2013 Nissan Altima
Altima-гийн үндсэн хөдөлгүүр нь шулуун замд 38 mpg түлшний хэмнэлттэй ажээ. Налуу дээвэр, өргөн загвар нь хоёр хаалгатай купе-г санагдуулам. Таны дугуйны хий суларсан бол, хийлүүлэх болсныг анхааруулсан дохиог автоматаар өгдөг. Үнэ нь: $21,500 - $30,080.

Altima–гийн NASA–гийн сансрын хүлгийнх шиг суудал нь жолооч болон зорчигчдод дээд зэргийн тав тухыг олгох нь гарцаагүй. NissanConnect систем дэхь стандарт Bluetooth технологи нь таны ухаалаг гар утсыг машины мэдээлэл, чөлөөт цагийн системд холбосноор та гараа оролцуулалгүйгээр дуу сонсож, утсаар ярьж, Pandora Radio болон Google–ийн байршлын хайлтад холбогдоно.



2013 Toyota Camry
Америкийн зах зээл дэхь хамгийн их борлуулалттай гэр бүлийн машин болох Camry нь жилийн өмнө төрөл арилжиж, илүү цэвэрхэн дизайн, тав тух, багтаамжтай болсон билээ. Дөрвөн цилиндртэй гол хөдөлгүүр нь 27 mpg түлш хэмнэлттэй бөгөөд хүсвэл та V6 юмуу хайбрид хөдөлгүүртэйг нь сонгож болох юм байна. Хайбрид хөдөлгүүртэй нь 38 mpg түлш хэмнэнэ. Үнэ: $22,055 - $30,115

Шинэ Camry–гийн дотоод засал нь эрс сайжирсан. Үүнийг илүү зөөлөн суудал болон дээд зэргийн нарийн оёо зэргээр нь мэдэж болно. Bluetooth болон USB оролт нь стандарт, Түүнчлэн  Toyota–гийн шинэ Entune смартфон системийг суурилуулсан нь Bing хайлтын систем, интернет радио сонсох, замын, спорт болон эдийн засгийн мэдээллийг авахад туслана.



2013 Volkwagen Passat
2012 оны шинэчлэгдсэн загвартай Passat нь Европ стиль, цэвэрхэн, гялтгар деталиудаараа авто машин шүүмжлэгчдийн дунд нэр хүндтэй хэвээр байгаа юм. Passat нь энэхүү жагсаалтад багтсан дизель хөдөлгүүртэй цор ганц гэр бүлийн машин юм. Шулуун замд 43 mpg түлш хэмнэлттэй ажээ. Үнэ нь: $20,845 - $33,525.

Шинэ Passat нь өмнөхийгөө бодвол илүү багтаамжтай төдийгүй өрсөлдөгчдийгөө бодоход арай хямд үнэтэй. Гэхдээ загварын хувьд хэтэрхий “нүцгэн”, дотоод засал нь хуучныгаа гүйцэхгүй ажээ.

0 comments:

Post a Comment